header image

// ИХ ХАЙР ИХ ОЛОЛТ ЯМАГТ ИХ ЭРСДЭЛИЙГ ДАГУУЛДАГИЙГ САНА. - Далай багшийн мянганы сургаалиас...


БАРУУН БҮСИЙН МЭРГЭЖЛИЙН СУРГУУЛИУДАД АМЖИЛТ ХҮСЬЕ


Монгол Улсын Баруун Бүсийн Мэргэжлийн Боловсрол Сургалтын төсөл

 

Монгол Улсын Баруун Бүсийн Мэргэжлийн Боловсрол Сургалтын төсөл эхэлж байгааг Швейцарын хөгжлийн хамтын ажиллагааны өмнөөс зарлаж байгаадаа бид бүхэн таатай байна.

 

Төсөл нь ажлын байран дээрх ажилч олгогч болоод ажилтаны боловсролын ялгаварлан гадуурхалт болон нас, хүйс, шашин шүтлэг, үндэс угсаа, үзэмжээс хамаарахгүй боломж олгохын төлөө хувь нэмэр оруулан ажиллана.

Төслийн нийт хугацаа нь 28 сар бөгөөд Улаанбаатар хотод байрлан Баруун бүсийн 6 аймгуудад үйл ажиллагаагаа явуулах юм.

1.0       Санал болгож буй стратеги

Тухайн оронд тулгамдаж буй асуудлууд, салбарын нөхцөл байдал, түүнчлэн ШХА-аас санал болгосон ажлын хүрээ зэргийг харгалзан дараах гол элементүүдээс бүрдсэн стратегийг консерцумаас нарийвчилсан боловсруулан гаргасан юм. Үүнд:

Орон нутгийн түвшин дэх оролцоо

Баруун зургаан аймаг тус бүрт орон нутгийн түвшинд дараах замаар өндөр ур чадвар бүхий  Ажил олгогчийн шаардлага хангасан  үйл ажиллагаа явуулдаг МБСБ-ыг дэмжиж ажиллана.  Үүнд:

·         сургалтын өмнөх албан ба  албан бус  туршилтын үйл ажиллагаануудыг явуулах

·         бусад төслүүдтэй хамтарч ажиллах

·         Хамтын ажиллагааг хөгжүүлэх, сургалтын хөтөлбөрийг шинэчлэх, ур чадварыг сайжруулах зорилгоор сургууль/ажил олгогчдоос бүрдсэн ажлын хэсэг байгуулах

·         Боловсрол олгох болон ажлын байраар хангах уялдааг холбоог сайжруулан  үйл ажиллагааг дэмжих

·         Чадамжид сууриласан сургалтад зориулсан холбогдох тоног төхөөрөмжийг тодорхойлж, нийлүүлэх

·         МБС –ын багш, менежерүүдийг сургах

·         Оролцогч аймаг бүрийн хөдөлмөрийн захын бодит мэдээллийн эх үүсвэр бий болгож мэдээллийн нэгдсэн сан байгуулах

Бүсийн түвшин дэх оролцоо

·         Баруун бүс нутагт төсөл нь дараах замаар шаардлагад нийцсэн үйл ажиллагаа явуулдаг МБСБ-ыг дэмжиж ажиллана. Үүнд:

·         МБСБ-ын өнөөгийн төлөв байдлыг сурталчилсан олон нийтийн мэдээллийн компанит ажлыг зохион байгуулна.

·         Салбарын бүсийн хөгжлийн хорооны төлөөлөл, мөн МБС-ын холбогдох байгууллагуудтай хамтарч ажиллах ажлын / тусгай хэсэг,  МБС-ын төвүүд, хувийн хэвшлийн салбар

·         Бүтэц зохион байгуулалт, мэргэжлийн болон техникийн дэмжлэг үзүүлэх замаар Бүсийн Мэргэжил Арга зүйн төвийн чадавхийг сайжруулах

·         Техникийн мэргэжлийн боловсролын сургалтын газрын бодлогыг бүс болон аймаг, орон нутгийн түвшинд дэмжлэг үзүүлэх үүднээс Бүсийн Мэргэжил Арга зүйн төв (БМАЗТ)-ийг дэмжих, баруун бүсийг бүхэлд нь хамруулсан өргөн хүрээтэй МБСБ-ын шинэчлэлийг түгээн дэлгэрүүлэх зорилго бүхий зохицуулагч ажиллуулах

Үндэсний түвшин дэх оролцоо

    Төсөл бүсийн болон орон нутгийн түвшинд үйл ажиллагаагаа төвлөрүүлэх явцдаа зарим нэгэн оролцоо, үйл ажиллагаагаа үндэсний түвшинд холбох бөгөөд энэ нь төсөл ТМБС –ийн үйл ажиллагааны өргөн хүрээнд шигтгэн оролцоно гэсэн үг. Төсөл үндэсний түвшинд дараах замаар өндөр чанар бүхий шаардлагаднийцсэн үйл ажиллагаатай МБС-ыг хамгаалан дэмжиж ажиллана. Үүнд :

 

·      Ажил олгогчдын оролцооны хүрээг өргөжүүлэх мөн түүнчлэн МАОХ, МХАҮТ, өмнөх сургамжийн төлөөлөл болох Холбоод зэрэг байгуулагуудын төлөөлөлүүдийг нэгтгэх замаар хэрэгцээнд тулгуурласан үйл ажиллагаа явуулдаг МБС-ыг дэмжинэ.

·      Холбогдох сургууль, ажил олгогчдын төлөв хандлага, үүрэг роль, хамтын ажиллагаанд өөрчлөлт оруулах, үндэсний болон бүсийн МБС-ын гол үүрэг гүйцэтгэгч нарын хоорондын хамтын ажиллагааг үр дүнтэй болгох, мөн хувийн хэвшлийн оролцоо болон гуравдагч тал - төлбөрт үйлчилгээ, сургалтаар дамжуулан МБС-ын бүтцийг санхүүжилт зэрэг зүйлд чиглэсэн тодорхой зөвлөмжүүдийг гаргах

 

·      Хөдөлмөр эрхлэлтийн түвшинд хүйсийн тэнцвэртэй байдлыг хангах, МБС-ын хичээлүүд, сургалтын хөтөлбөр, ур чадварыг хөгжүүлэх зэрэг бүс, орон нутгаас гарч байгаа үйл ажиллагааны чиглэлээр гарах зөвлөмжийн тал дээр МСС-ын МБС -Төсөлд дэмжлэг үзүүлэх

 

·      Хөдөлмөрийн зах зээлийн мэдээллийг нэмэгдүүлэх талаар зөвлөмжийг аймгийн түвшинд аймагтай хамтран боловсруулж гаргана.

 

2.0       Project Outcomes

Үр дүн 1 – МБС-ын төлөв хандлага сайжирсан байна.

МБС-ын талаар сөрөг болон мэдээллээс ангид байдаг ерөнхий хандлагыг бууруулах чиглэлээр үндэсний хэмжээнд болон орон нутгийн түвшинд маш ухаалаг бөгөөд тогтмол явуулдаг олон нийтийн мэдээллийн компанит ажил нэн чухал шаардлагатай байгааг бид сайн ойлгож байна. Олон нийтийн мэдээллийн стратеги дараах зүйлсийг онцлон явуулна. Үүнд:

 

Хувь хүн, орон нутгийн ажил олгогчид болон эдийн засгийн хөгжилд үзүүлэх МБС-ын гол давуу талууд

·         Хувь хүний хөдөлмөрийн чадвар, өөртөө ажлын байр бий болгох боломжийг нэмэгдүүлэх талаар МБС-ын үүрэг ролийг залуучууд, тэдний эцэг эхчүүдэд өгөх ойлголтыг нэмэгдүүлэх

·         Тавигдах ур чадвар, ажлын байр бэлтгэх, үр дүн, өрсөлдөх чадвар, үр ашигийг нэмэгдүүлэх зэрэг ажил олгогчдоос тавигддаг шаардлагад үндэслэн МБС-ын системийг бий болгох.

 

Олон нийтийн мэдээлэл сурталчилгааны стратегийг төслийн эхлэлийн шатанд боловсруулах ба дараах гол үйл ажиллагаануудад тулгуурлана. Үүнд:

Ажил олгогчид, мөн нийгмийн олон нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн төлөөллүүдийн оролцоог дэмжих замаар МБС-ын шинэчлэлийг дэмжиж хамгаалах тал дээр гол хамтран ажилагсдын хамтын ажиллагааг бий болгох.Олон нийтийн мэдээллийг хөгжүүлэх, мэдээлэл түгээх

·         Аймгийн мэдээллийн студитай хамтран мэдээллийн хөтөлбөрүүдийг бэлтгэн   телевизийн хөтөлбөр, радио нэвтрүүлэгүүдээр дамжуулах мөн МБС-ын хөгжлийн талаарх мэдээллийг шинэчилж байх.  ТМБС-тай хамт сонгосон зорилтот бүлэгт таниулах, энэ талаар хүмүүсийн уламжлал болсон дургүйцлийг арилгахад туслах тал дээр таниулга хийх, шуурхай мэдээлэл дамжуулах, залуучуудын хөдөлмөр эрхлэлт, өөрсддөө ажлын байр бий болгосон амжилттай туршлагын талаар тэдэнд зөв ойлголт бий болгох оновчтой хэлээр дамжуулж мэдээлэл хүргэх чиглэлээр боловсон хүчнийг (бүх мэдээллийн хэрэгсэл) бэлтгэх

·         Бүх оролцогчдын дунд төр-хувийн хэвшлийн хооронд ярилцлага өрнүүлэх хэлэлцүүлэг, бүс орон нутгийн хэмжээнд үзэсгэлэн зохиох.

·         Мэдээлэл түгээхдээ харилцаа холбооны хамгийн хүртээмж сайтай сувгийг тогтоон эрх олгон явуулна.

·         байгуулагуудад мэдээлэл хийх зорилгоор МБС-ын хөдлөгөөнт мэдээллийн машиныг Улиастайд байршуулан эрчимтэй ашиглана.

 

Энэхүү үйл ажиллагааны зорилго нь:

 

·         Сургалтын загвар боловсруулахад нарийн мэргэшилийн хэрэгцээг тогтоох үнэлгээ хийхэд ажил олгогчдын оролцоог сайжруулах

·         Дадлага хийх сургалт (компани дээр)-ыг оновчтой ашиглах явуулах хэрэгцээ болон чадавхийг тогтоох 

·         Сурагчдын (мөн 11 –р анги төгсөгчид) сонирхолыг илүү татахын тулд МБС-ын ашиг тусын талаархи мэдээллийг илүүтэй хүргэх

·         Зөвлөгч болон тоног төхөөрөмжөөр хангах, сургалтын хамтран нийлүүлж дэмжсэн хөрөнгө оруулалтаас ашиг олох зэргээр бизнессүүдийн сонирхолыг татах     

Үр дүн 2 – Бүсийн Мэргэжил Арга зүйн төвүүдийн үр нөлөө

 

Одоогийн байгуулагдаад байгаа БАЗТ нь дөнгөж бүрэлдэн тогтох шатандаа явж байгаа бөгөөд бүтэц зохион байгуулалт, боловсон хүчний менежмент, МБС-ын чадавхи бүхий төв мөн баруун бүсэд үйлчилгээ үзүүлэгч гол байгууллага болоход шаардагдах ажлын арга зүй, тоног төхөөрөмж зэрэг олон талын дэмжлэг хэрэгцээтэй байгаа талаар бид тодорхой ойлголттой байгаа.

БМАЗТ- маш олон зорилттой бөгөөд уян хатан, идэвхтэй дэмжигч арга барил, үйл ажиллагаа өнөөгийн байдлаас урган гарч байгаа юм. Ялангуяа, ТМБС –ын бүх хамтран ажиллагсдын хамтын ажиллагааг бий болгох санаачлагыг бүсийн түвшинд хээргжүүлэх нь чухал юм. Мөн орон нутгийн ажил олгогчдын холбоо, Худалдаа аж үйлдвэрийн танхимийн дэмжлэгтэйгээр орон нутгийн бизнессүүдийн төлөөллүүдийн хооронд ойр дотно хувийн харилцаа холбоо тогтоох нь гол хүчин зүйл болно.

Чадавхи бий болгох дараах олон талт үйл ажиллагааг хэрэгжүүлэх замаар Төслийн урт болон богино хугацааны экспертүүд нь БАЗТ-д дэмжлэг үзүүлнэ.

Бүтэц зохион байгуулалтын хөгжил

Хүлээгдэж буй үр дүн болон одоогийн байгаа бодит нөхцөлтэй харьцуулсан харьцаа

·         Хөдөлмөрийн зах зээлийн мэдээллийн системийг ашиглан хөдөлмөр эрхлэлтийн хэрэгэцээний талаархи шинжилгээ, мэргэжил, салбарын болон, аймгийн түвшин дэх албан бус салбар (ЖДҮ, хувиараа аж ахуй эрхлэгч) –ын талаархи мэдээлэлийн чиглэлийн хяналт үнэлгээ

·         Орон нутаг/бүсийн түвшинд Нийгмийн түншлэл ажлын хэсэг

·         Бүх талын оролцогсдод зөвлөгөө өгөх, мэдээлэл түгээх төв байгуулах

·         Баруун аймгуудын туршилтын төслүүдэд хяналт үнэлгээ хийж амжилттай туршалгын талаархи мэдээллийг тэнд байгаа МБС-ын төвүүдэд хүргэх

·         Компани хоорондын харилцан ашигтай гэрээ байгуулах стандарт болон журам боловсруулах

·         Хөдөлмөр солилцооны газартай хамтран сургуулиа орхисон хүүхдүүдэд болон МБС-ын төвд элсэгчид/төгсөгчдөд мэргэжлийн зөвлөгөө өгөхөд оролцох

 

Мэргэжлийн хөгжлийн хүрээнд

·         Орон нутгийн шаардлагад нийцүүлэн одоогийн боловсруулан гаргасан сургалтын хөтөлбөрийг нэвтрүүлэх зэргийг хамруулан сургалтын хөтөлбөрийг боловсруулан хэрэгжүүлэх

·         Орон нутгийн МБС-ын төвүүдийн менежмент болон сургагч багш нарт зориулсан арга зүйн удирдамж 

·         МБС-ын цаашдын тогтвортой байдалд зориулан сургагч багш бэлтгэх санал боловсруулах.

·         ТМБС-ын талаархи олон нийтийн мэдээллийг бий болгох үүднээс сургалт, дадлагажуулах үйл ажиллагааг явуулах 

Техникийн хөгжлийн хүрээнд

 

·         БМАЗТ-д шаардлагатай сургалтын болон техникийн тоног төхөөрөмжийгн үзүүлэлтийг тогтоон нийлүүлэх

·         Баруун бүсийн аймгуудад мэдлэг олгох, мэдээлэл дамжуулах компанит ажлыг явуулах үүднээс МБС-ын мэдээллийн хөдөлгөөнт машины зарчмыг нарийвчлан тогтоох, загвар гаргах

·         Хувиараа ажил олгогчын оролцоо дээр үзүүлэх тэтэгэлэгт сууриласан гэрээ, хэлэлцээр хийх

·         Төрийн болон хувийн хэвшлээс гарч буй санхүүжилтийг дэмжих

 

Одоогийн байдлаар, хүлээгдэж буй үр дүн, зорилт нь МБС-ын одоогийн бодит чадавхи, төслийн хугацаанд уялдуулан нийцүүлэх хэрэгцээ шаардлагуудын хооронд маш их зөрүү байгааг онцлох нь зүйтэй. Хамтран оролцогсдын зүгээс БМАЗТ-өөс хүлээж буй зүйлийг тодорхойлон гаргах нарийвчилсан  Хэрэгцээг тогтоох шинжилгээг явуулна.

·         Төслийн санал болгож буй дэмжлэг, үйлчилгээнд нийцүүлэн БМАЗТ-ийн ажил үүргийг  сонгон таниулах, одоогийн хэрэгцээ, боломжид тулгуурлан явуулах үйл ажиллагааг тогтоох, бизнес төлөвлөгөө болон хамтын ажиллагааны гэрээг дуусгавар болгох, хэрэгжилтийн талаар хамтарсан хяналт үнэлгээ хийх

·         Газар зүйн онцлог байдалтай уялдан, зайн сургалтын элементүүд чухал шийдвэрлэх ач холбогдолтой зүйл болно.

·         Боловсролын Менежментийн Мэдээллийн энгийн Систем(EMIS)- ийг хөгжүүлэх өөрөөр хэлбэл, хичээлийн сэдэв/мэргэжлийн төрлүүд, багшийн ур чадвар, МБС-ын төвүүдийн чадавхийн талаар мэдэллийн сан бий болгох, сургалтын төвийн дунд хамтын ажиллагааны үр дүнг харуулах үүднээс хувийн салбаруудын харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэх, үндэсний хэмжээнд явуулах нийтлэг сургалт, нарийвчилсан төлөвлөлтөөр дамжуулан эдийн засгийн үр ашигийг нэмэгдүүлэх

·         SWLD болон МСС-МБС-ийн төслөөс аймаг бүрт байгуулсан одоогийн Хөдөлмөрийн Зах Зээлийн Мэдээллийн Систем

·         Бүх үйл ажиллагааг хүйсийн чиг хандлагын шаарлагад нийцүүлэн загварчлах шаардлагатай юм

Үр дүн3: МБС-ын төвүүдийн шаардлагад нийцүүлсэн сургалт

 

Төсөл Улиастайд байрлах БМАЗТ болон бусад бүх оролцогч байгууллагуудтай хамтран баруун зургаан аймгийн МБС-ын төвүүдтэй маш ойр дотно хамтын ажиллагааг байгуулан үргэлжүүлэх болно. Төсөл сургалтын хөтөлбөрийг шинэчлэх, боломжтой аж ахуйн нэгжид сургагч багш нарыг далагажуулах чиглэгдсэн давтан сургалт явуулах ба сонгосон зургаан ажил мэргэжилд тохирсон тоног төхөөрөмжийг нийлүүлнэ.

Орон нутгийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зорилгоор Төсөл мөн цаашид явуулах сургалтын хэрэгцээнд дүн шинжилгээ хийнэ.

Энэ нь мөн зөвлөх үйлчилгээ, МБС-ын дадлагажуулагч багш нар (багшлах болон соноирхол төрүүлэх ур чадвар) орон нутгийн бизнесүүдийн ажиллагсдыг дадлагажуулах зэрэг ажлыг хамруулах юм. Шинээр төгсөгчдөд өөртөө ажлын байр бий болгох сонголтыг өргөжүүлэх тал дээр тусгайлан  анхаарлаа хандуулах юм. Сургагч багш нарыг хувиараа аж ахуй эрхлэгч, бизнеийн үйл ажиллагааг эхлүүлэгчид, бизнес явуулах санхүүгийн эх үүсвэр олох боломж зэрэг чиглэлээр тусгайлан бэлтгэнэ

Төсөл орон нутгийн үйл ажиллагааг дэмжих зорилгоор төслийн аймаг бүрт нийт 6 орон нутгийн зохицуулагч ажиллуулахаар төлөвлөж байна.

Орон нутгийн байгууллагууд, ажил олгогчдын хамтын ажиллагааны уялдаа

·         МБС-ын төвүүд, орон нутгийн эрх бүхий байгууллагууд ажил олгогчдын төлөөллүүдээс бүрдсэн ажлын хэсэг байгуулах.

·         МБС-ын төвүүд, орон нутгийн ажил олгогчид, орон нутгийн ур чадвартай мэргэжилтэнгүүд хооронд байгуулах түншлэлийн ба хандивлагчийн гэрээг боловсруулах

·         Ажил олгогчдоос одоогийн тавигдаж буй шаардлага ба боломжид нийцэх талаар МБС-ын одоогийн дадлагын сургалт, туршилтийн ажилд шинжилгээ хийх

·         Аймгийн түвшинд хөдөлмөр эрэхлэлтийн зах зээлийн мэдээлэл, хөдөлмөрийн зах зээлийн урьдчилсан мэдээллийг сайжруулах

·         Ажлын байр бий болгох чиглэлээр ажил олгогч/ МБС-ын багш оюутнуудыг дадлагашуулах харилцан ашигтай гэрээ байгуулах, төгсөгчдийн хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх

·         Одоогийн байгаа санал гаргачид, мэргэжилтэнгүүдтэй хамтран мэргэжлийн мэдээлэл, зөвлөмжийг боловсруулах

·         МБС-ын төвүүдэд шинээр элсэгч оюутнуудын холбоо, төгсөгчдийн холбоог байгуулахад дэмжлэг үзүүлнэ.

 

МБС-ын төвүүд, менежмент, багш нарыг хөгжүүлэх

·         Холбогдох аймгийн түвшинд сонгож авсан мэргэжилтэй холбогдуулан, МБС-ын төвүүдийн байгаа боломж, хэрэгцээ шаардлагын талаар нарийвчилсан шинжилгээ хийх.

·         МБС-ын менежмент болон ажиллагсдад зориулсан сургалтын хөтөлбөр

·         амьдралын бодит шаардлагад нийцүүлсэн чадварлаг багш бэлтгэх зорилгоор мэргэжлийн баримжаа олгох талаар мэргэшсэн мэргэжилтэнгүүд, мастер багш нартай хамтарч ажиллах

·         Зорилтот бүлэг (МБС-ын төвүүд, ажил олгогчид, ур чадвар бүхий мэргэжилтэнгүүд бодит ур чадварыг хөгжүүлэх    

·         МБС-ын төвтэй зөвшилцсөний дагуу туршилтын төслүүдэд хяналт үнэлгээ хийх.

·         МБС-ын төв бүрт шаардлагатай тоног төхөөрөмжийг тогтоон тендерийн журмын дагуу хувийн хэвшлийн ажил олгогчийн оролцоон тулгуурласан гэрээ хэлэлцээрүүд хийх ба тоног төхөөрөмжийн хэрэглээ ашиглалт, түүнд хяналт үнэлгээ хийхэд дэмжлэг үзүүлэх

Оюутныг байршуулах, мэргэжлийн баримжаа олгох болон дадлагажуулах хугацаа

Ажлын байрны шаардлага, урдчилсан нөхцөл бүрдүүлэх, дадлага хийх чиглэлээр хувийн хэвшлийнхэнтэй хамтын ажиллагааг хөгжүүлэх МБС-ын төвүүд төгсөгчдийн хөдөлмөр эрхлэлтийн шаардлагыг тохиролцоход дэмжлэг үзүүлэх, ажил олгогчдыг оюутны мэдээлэл түүнд үнэлгээ хийхэд оролцуулах үйл ажиллагааг зохицуулах Компанийн ажлын байран дах сургалт болон дадлагажуулах бүтэц тогтолцоо Дадлагажуулах Гэрээний Загвар ыг хувийн салбартай хамтран боловсруулахХөдөлмөр эрхлэлтийн зах зээлийн мэдээлэл болон араас нь хөөн тогтоох судалгаа

 

 

 






» Төгсгөл = БАРУУН БҮСИЙН МЭРГЭЖЛИЙН СУРГУУЛИУДАД АМЖИЛТ ХҮСЬЕ


Сэтгэгдлүүд...








:-)
 
xaax