header image

// ИХ ХАЙР ИХ ОЛОЛТ ЯМАГТ ИХ ЭРСДЭЛИЙГ ДАГУУЛДАГИЙГ САНА. - Далай багшийн мянганы сургаалиас...


БҮСИЙН СУРГАЛТ БОЛЛОО


Манай сургууль дээр Баруун бүсийн Хөдөлмөр эрхлэлтийн сургалтын төвүүдийн багш менежерүүдэд зориулсан  ММСС-ийн Багшийн Мэргэжил дээшлүүлэх GOPA дэд төслийн санхүүжилтээр "Чадамжид суурилсан сургалт, үнэлгээний арга зүй"-г түгээн дэлгэрүүлэх сургалт боллоо.Сургалт 2012 оны 11 сарын 26-аас 12-р сарын 07 хүртэл явагдлаа.  Энэхүү сургалтанд Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Ховд, Увс аймгуудын  30 багш хамрагдлаа. Сургалтыг Завхан дахь МСҮТ-ийн сургагч багш АБТА Ш.Алтансувд, сургагч багш АБТА Э.Бат-Өлзий нар удирдан явууллаа. GOPA-аас төслийн удирдагч Клаус, төслийн ажилтан Бүжинлхам нар оролцов. Эрдэм, ур чадвар өвөрлөн харьж төрөлх нутгаа хөгжүүлэх үйлсэд их хувь нэмэр оруулахыг нийт оролцогчдоосоо хүсье.




» Төгсгөл = БҮСИЙН СУРГАЛТ БОЛЛОО


Сэтгэгдлүүд...








:-)
 
xaax