header image

// ИХ ХАЙР ИХ ОЛОЛТ ЯМАГТ ИХ ЭРСДЭЛИЙГ ДАГУУЛДАГИЙГ САНА. - Далай багшийн мянганы сургаалиас...


БОЛОВСРОЛЫН ХУУЛИЙН НЭМЭЛТ ӨӨРЧЛӨЛТ


Боловсролын багц хуулийн нэмэлт, өөрчлөлтийн талаар:
Багш, ажилтнуудын нийгмийн асуудлаар
Бүх шатны сургууль, цэцэрлэгийн дараах албан тушаалд, тухайлбал:
1. Багш,
2. Захирал
3. Эрхлэгч
4. Орлогч захирал
5. Хичээлийн эрхлэгч /сургалтын менежер/
6. хичээлийн зохицуулагч,
7. Нийгмийн ажилтан,
8. Арга зүйч
9. Дадлагын багш
10. Дотуур байрын багш
11. Цэцэрлэгийн туслах багш зэрэг албан тушаалд
25 ба түүнээс дээш жил ажилласан иргэнд өндөр насны тэтгэвэр тогтоолгоход 24 сарын, үүнээс сум тосгон багийн сургууль, цэцэрлэгт 10 жил ажилласан бол 36 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн мөнгөн тэтгэмжийг улсын төсвөөс өмчийн хэлбэр үл харгалзан олгох болсон. Энэ тэтгэмж их, дээд сургууль, коллеж, МСҮТ-ийн дээр дурьдсан албан тушаалд ажиллагчдад хамаарч байгаагаараа онцлог юм.
2.Төрийн болон орон нутгийн өмчийн цэцэрлэг, ЕБС-д туслах ажилтнаар 25 ба түүнээс дээш жил ажилласан иргэнд өндөр насны тэтгэвэр тогтоолгоход 12 сарын, үүнээс сум тосгон багийн сургууль, цэцэрлэгт 10 жил ажилласан бол 18 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний 1 удаагийн мөнгөн тэтгэмжийг улсын төсвөөс олгохоор боллоо. Туслах ажилтан гэдэгт нягтлан бодогч, тогооч, нярав, манаач, үйлчлэгч, мужаан, цахилгаанчин, слесарь, галч болон үйлчилгээний бусад ажилтнууд хамрагдана.
3.Сум, тосгон, багийн цэцэрлэг, сургуулийн багшид тогтвор суурьшилтай ажилласан 5 жил тутамд 6 сарын үндсэн цалинтай нь тэнцэх хэмжээний мөнгөн тэтгэмжийг олгож байгааг өргөжүүлж:
1. цэцэрлэгийн эрхлэгч
2. цэцэрлэгийн туслах багш
3. цэцэрлэгийн арга зүйч
4. цэцэрлэгийн эмч
5. сургуулийн захирал
6. сургалтын менежер
7. сургуулийн нийгмийн ажилтан
8. дотуур байрын багш
9. албан бус боловсролын багш
10. сургуулийн номын санч
11. сургуулийн эмчид олгохоор боллоо.

4.Засгийн газрын тогтоолоор ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгт ажиллагчдад сар бүрийн үндсэн цалингийнх нь 15 хувьтай тэнцэх хэмжээтэй үр дүнгийн мөнгөн урамшуулал олгож байгааг хуульчилж, цаашид тогтвортой олгож байхаар болголоо.

5.Боловсролын сургалтын байгууллагын нийт албан хаагчийг 5 жил тутамд 1 удаа эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг шинжилгээнд үнэ төлбөргүй хамруулах ажлыг орон нутгийн Захиргаанаас зохион байгуулж байхыг хуулчиллаа.

6.Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн багшийн мэргэжлийн зэрэг, ур чадварыг өмчийн хэлбэрийг үл харгалзан улсын төсвийн хөрөнгөөр 5 жил тутам дээшлүүлнэ.

7.Ерөнхий боловсролын сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгчийг сум, дүүргийн Засаг дарга томилдог байсан бол аймаг, нийслэлийн Засаг дарга томилохоор боллоо.

8.Боловсролын мэргэжлийн байгууллагууд үндсэн чиг үүргээ зохих ёсоор гүйцэтгэж байх эрх зүйн орчныг бүрдүүлэх, санхүүжилтийн баталгааг хангах талаар томоохон өөрчлөлт орсон. Тухайлбал, Боловсролын хүрээлэнг секторын бүтэцтэй болгож, улсын төсвөөс санхүүжүүлэх боллоо. Мөн боловсролын чанарын хяналт, үнэлгээний мэргэжлийн байгууллагын ажиллах эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох боломжийг бий болголоо.

9.Ерөнхий боловсролын сургуулийн бүтцийг 5+4+3 болгосон.

10.Ерөнхий боловсролын лаборатори сургууль гэсэн статусийг бий болголоо. Лаборатори сургууль нь ерөнхий боловсролын сургалтаас гадна сургалтын агуулга, хөтөлбөр, арга зүйн судалгаа, туршлтыг зохион байгуулах, багш нарын мэргэжлийг дээшлүүлэх орон нутгийн төвийн чиг үүрэгтэйгээр ажиллана.
11.Сургууль цэцэрлэгийн газрын асуудлыг төлөвлөх, өөр зориулалтаар ашиглахгүй байх талаар хуулийн зохицуулалт хийгдсэн.

12.Гадаадын хөрөнгө оруулалттай цэцэрлэг, сургуулийн сургалт эрхлэх тусгай зөвшөөрлийг Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас олгодог болголоо




» Төгсгөл = БОЛОВСРОЛЫН ХУУЛИЙН НЭМЭЛТ ӨӨРЧЛӨЛТ


Сэтгэгдлүүд...








:-)
 
xaax