header image

// ИХ ХАЙР ИХ ОЛОЛТ ЯМАГТ ИХ ЭРСДЭЛИЙГ ДАГУУЛДАГИЙГ САНА. - Далай багшийн мянганы сургаалиас...


ШИНЭ ХИЧЭЭЛИЙН ЖИЛИЙН ЗОРИЛТООС...


Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагуудын 2012-2013 оны хичээлийн жилийн зорилт
Монгол Улсын Засгийн Газар

ХӨДӨЛМӨРИЙН ЯАМ

 Хичээлийн жилийн зорилт...

“Мэргэжлийн боловсрол, сургалтын чанарыг дээшлүүлэх жил”

Чадамжид суурилсан сургалт, үнэлгээний тогтолцоог төлөвшүүлж, мэргэжлийн боловсрол, сургалт, түүний дотор дадлагын сургалтын чанар, үр дүнг дээшлүүлэхэд бодитой ахиц гаргана.

Зорилт 1: Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагад чанарын удирдлага, баталгаажилтын үйл ажиллагааг төлөвшүүлэх

1.1. Чанарын хяналтыг зохицуулах эрхзүйн баримт бичгийг холбогдох дүрэм журамд нийцүүлэн боловсруулж мөрдөнө.

1.2. Чанарын асуудал хариуцсан ажилтны ажлын байрны тодорхойлолт, чиг үүргийг тодорхойлон ажиллуулна

Чанарын үнэлгээний ажилтны чиг үүрэг

Чанарын хяналтыг зохицуулах баримт бичгийг боловсруулах, хэрэгжилтийг хангах

Байгууллагын Чанарын үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулах

Чанарын үнэлгээнд ХШҮ хийх, зөвлөмж боловсруулах

Байгууллагын өөрийн үнэлгээг холбогдох шалгуурын дагуу хийж, магадлан итгэмжлэл, аттестатчилалд хамруулах, тусгай зөвшөөрлийн шаардлагыг хангах

Дотоод хяналтын орон тооны бус нэгжийг удирдлагаар хангаж зохион байгуулах

ХЯ-ы МБСБХЗГазрын Чанарын асуудал хариуцсан мэргэжилтэнд тайлагнах

 

1.3. Суралцагчдын мэдлэг, чадвар дадлыг явцын болон чанарын үнэлгээгээр үнэлж, баталгаажуулна.

1.4. Сургалтын байгууллага үйл ажиллагаагаа төрийн болон төрийн бус байгууллагуудын түвшинд хүлээн зөвшөөрүүлэх ажлыг зохион байгуулна.

 

Зорилт 2: Багш нарын мэргэшил дээшлүүлэх, судалгаа шинжилгээний ажил эрхлэхэд дэмжлэг үзүүлэх

 2.1. Багшийн албан тушаалын ангилал, зэргийг шинэчлэн тогтоож, түүнд нийцсэн мэргэшил дээшлүүлэх, ур чадварыг бэхжүүлэх сургалтыг ажил олгогч, түншүүдийн оролцоонд тулгуурлан зохион байгуулна.

2.2. Сургалт, аргазүйн чиглэлээр хийгдэж буй эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг мэргэжлийн удирдлагаар хангана.

2.3. Багш судлаачдад бодит дэмжлэг үзүүлнэ, сургалтын агуулга, аргазүйг байнга шинэчилнэ.

 2.4. Багш, удирдах ажилтны сургалтын хэрэгцээг судалж, захиалгат сургалтуудыг зохион байгуулна.

 

Зорилт 3: Дадлагын сургалтын чанар, үр өгөөжийг дээшлүүлэх замаар төгсөгчдийн мэргэжлийн ур чадварыг эрэлтэд нийцүүлэх

3.1. Суралцагчдыг элсэж орсон цагаас нь ажил олгогчтой холбох, дадлагыг ажлын байранд зохион байгуулах, ажлын байртай болох боломжийг нэмэгдүүлэх, сургалт аргазүй технологийг шинэчилнэ.

3.2. Үйлдвэрлэл дээр ажиллаж буй мэргэжлийн өндөр ур чадвартай ажилчдыг урьж ажиллуулах, тэдэнд цалин хөлс олгох боломж бүрдүүлнэ.

3.3. Дадлагын сургалтад зарцуулах санхүүжилтыг нэмэгдүүлэх арга хэмжээ авах, олон эх үүсвэрийг бий болгоно.

 

Дээрх бүх үйл ажиллагааны үр дүнд шинэчлэлийг бодитой хэрэгжүүлэх боломж бүрдэж байгаа ч дадлагын сургалтын чанарт төдийлөн ахиц өөрчлөлт гарахгүй байгааг дараах хэдэн зүйлтэй холбон үзэж байна. Үүнд:

Сургалтын агуулга дахь дадлагын сургалтын хэмжээ нь 2 дахин нэмэгдэж, сургалтын үйл ажиллагааны 70-80%-ийг эзэлж байна. Үүнийг дагаад үйлдвэр дээрх сургалтын хугацаа уртассан.

Үйлдвэр дээрх дадлагын сургалт хүлээж авах ажил олгогчдын сонирхол тааруу, ажил олгогчид, сургалтын байгууллагуудын санаачлага, хамтын ажиллагаа, салбарын зохицуулалт зэргээс үүдэн сургалт чанаргүй зохион байгуулагддаг.

. Ажил олгогчдын зүгээс тавигдаж буй шаардлага, сургалтын стандартад нийцсэн дадлагын газар, лаборатори, цехийн эзлэх хувь 30 орчим хувь байна. Үйлдвэрлэл дээр дадлагын сургалтыг ажлын байрны нөхцөлд ойртсон байдлаар явуулах сургалтын орчин бүрдүүлэх ажил эхлэлийн шатандаа байгаа.

Дадлагын сургалтыг удирдан явуулах багш нарын ур чадвар, багш, суралцагчийн зохистой харьцаа, сургалт зохион байгуулах арга хэлбэр, дадлагын сургалтын удирдамж, ном сурах бичгээр хангах ажил агуулгаа даган хурдан өөрчлөгдөж чадахгүй байгаа.

Дадлагын сургалтад зарцуулах хөрөнгө, зардлын хэмжээ бага. Стандартын шаардлагын 40 орчим хувийг хангаж байна.


2012 оны 10 сард Хөдөлмөрийн Яаман дээр болсон сургалтын материалаас

 

 







» Төгсгөл = ШИНЭ ХИЧЭЭЛИЙН ЖИЛИЙН ЗОРИЛТООС...


Сэтгэгдлүүд...








:-)
 
xaax